АНУ-д их хэмжээний цас орсны улмаас 7 хүн амиа алдсан байна

АНУ-ын зүүн хойд Нью-Йорк хотын ойролцоох бүс нутгуудаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас долоон хүн амиа алджээ. Мөн Буффало орчмын бүс нутгуудаар цасны зузаан 1.5 метр хүрсэн аж.

Түүнчлэн Флорида, Хавай зэрэг газруудад сүүлийн жилүүдтэй харьцуулахад эрс хүйтэрсэн бөгөөд Америкийн бусад мужуудад мөн хүний амь нас эрсэдсэн байж магадгүй гэнэ.

Орон нутгийн иргэдийн мэдээлснээр хүчтэй цасан шуурга шуурсны улмаас байр, машин гээд бүгд цасанд дарагдсан. Мөн замын хальтаргаа, гулгаа ихэссэн учир сургуулийг түр хаагаад байгаа юм байна.

АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас зарим газруудад нэг өдрийн дотор орсон цасны зузаан 1.93 метр хүрсэн нь ойрын хэдэн арван жилд гараагүй онцгой үзэгдэл хэмээн мэдээлсэн байна.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ