Алга болсон Гондурасын миссийн цогцос олдлоо
Дэлхийн миссийн тэмцээнд оролцохоор шалгарсан Гондурас улсын гоо бүсгүй 19 настай Мариа Хосегийн цогцос олдлоо. Тэрээр эгчийнхээ хамт сураггүй алга болоод байсан юм. Хоёр бүсгүйн цогцсыг өчигдөр Санта Барбара хотын баруун хэсэгт орших голоос олжээ. Хэрэгт хоёр хүнийг сэжигтнээр саатуулан шалгаж эхэлсэн байна.
Миссийн эгч 23 настай Софиа Тринидадын найз залууг бүсгүйчүүдийг буудан хороосныхоо дараа цогцсыг нь нуухыг оролдсон хэмээн сэжиглэж, баривчилсан гэж BBC-д мэдээлжээ. Тэмцээнийг зохион байгуулах хороо бүсгүйг нас барсанд харамсаж буйгаа илэрхийлэв. Төв Америкийн Гондурас улс нь аллагын хэргээр дэлхийд дээгүүрт ордог. 100 мянган хүн тутмын 90,4 нь аллагын золиос болдог гэсэн тооцооллыг НҮБ гаргажээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ