Урт нэртэй хуульд өөрчлөлт хийхийг эсэргүүцэв

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ой сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг баталсан.

Тэгвэл өнөөдөр “Монголын гол нуруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий гишүүд урт нэртэй хуулийг дахин өөрчлөх хэлэлцээр болох гэж буйг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм. Энэхүү хууль батлагдсанаар Монгол орны 40 орчим хувь хамгаалалтанд орж, ашигт малтмалын 1782 лиценз цуцлагдах нөхцөл бүрдсэн байна. Харин хэлэлцүүлгээр хуульд өөрчлөлт оруулбал цуцлагдсан лиценз буцаан сэргээгдээд зогсохгүй нөхөн сэргээлт хийж уул уурхайн үйл ажиллагаа явуулж болох эрхтэй болох ажээ.

Эрх бүхий хүмүүс газар нутгаа лиценз нэрээр худалдаад, сүйрүүлээд дуусах бүрэн боломжийг дахин олгох гэж байгаад тус хөдөлгөөний гишүүд төдийгүй ард иргэд ч эсэргүүцэж байгааг хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ