АН, МАХН-ын гэрээг хүчинтэй эсэхийг шалгана
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнөөдөр хуралдаж, Д.Тэрбишдагва, Г.Цолмон, С.Шийлэгдамба, Н.Батцэрэг, н.Шаравдорж нарын таван хүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг АН болон МАХН-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг хүчинтэй эсэхийг шалгах юм байна.
Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон АН-ын дарга асан Н.Алтанхуяг нарын байгуулсан гэрээг АН-ын ҮЗХ-ноос хүчингүй болгосноо мэдэгдсэн. Тиймээс МАХН-ын талаас ийнхүү шалгуулахаар болжээ. Хэрэв хүчингүй болсон бол өөр асуудлыг тавих болно гэдгээ тус намын удирдлагууд хэлж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ