М.Энхболд: Ч.Сайханбилэгийг дэмжихгүйгээ АН-ын даргад мэдэгдсэн
МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг танилцуулсан юм. Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих үгүй асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал сүүли-ыйн хоёр жилд эрс хүндэрсэн. Шинэчлэлийн Засгийн газар хангалтгүй ажилласан учраас ийм хүндрэл бий болсон. Тиймээс хүндрэлийг бий болгосон шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийг дэмжихгүй байх шийдвэр гаргасан" гэв.Энэхүү шийдвэрээ өнөөдөр өглөө Ардчилсан намын дарга З.Энхболдод албан бичгээр хүргүүлжээ. МАН-ын УЗ-ын гишүүдийн 63 хувь нь Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ