“Үндэсний супер лиг” өнөөдөр эхэлнэ
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон багуудын төлөөллөөс өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Соёл, спорт аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын нээлтийн тоглолт өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордонд эхэлнэ.
”Үндэсний супер” лигт энэ жил 10 баг оролцож байгаа бөгөөд зарим баг нэрээ өөрчилж, ивээн тэтгэгчээ сольсон байна. Мөн баг бүрт 1-2 легионер тоглогч тоглох юм. Өнөөдрийн байдлаар 5 тамирчин Монголд иржээ.
“Үндэсний супер лиг”-ийг нээж “Баянгол шонхорууд”, “Говь-Алтай Монторх” багууд тоглох юм. Харин 20.00 цагт хоёр дахь тоглолт “Баянзүрх Ханталстын Ирвэсүүд”, “Өвөрхангай гэгээн хангай лидер” багуудын хооронд болно.
“Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын тоглолтод оролцох 10 баг:
1. “Баянзүрх Ханталстын ирвэсүүд” (“Баянзүрх Буллс” баг ивээн тэтгэгчээ сольсон)
2. Төв аймгийн “Төв ургац”
3. “Говь-Алтай Монторх”
4. “Баянгол Шонхорууд” (“Гурвантамир” баг ивээн тэтгэгчээ сольсон)
5. “СБЛ Хасын Хүлэгүүд”
6. “Дорнод Танан Гарьд”
7. ПУБ Альянс тэх xарцага”
8. Хэнтий Чингис хот “Хасумегаватт” баг
9. “Дорноговь Интерстандарт нефть компаний “Valvoline” баг
10. “Өвөрхангай Гэгээн xангай лидер” гэсэн байдлаар сугалсан байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ