И.Одончимэг эмэгтэй гишүүдийг ичээв

Өнөөдөр Төрийн ордонд тэр бүр харагдаад байдаггүй ховор зочид орсон юм. Тэд бол гавьяат жүжигчин И.Одончимэг, Г.Ундармаа нар бөгөөд эмэгтэй гишүүдтэй уулзаж хөөрөлджээ. Энэ цаг үеийнхээ олны үлгэр дууриаллыг дагуулж явдаг жүжигчин бүсгүйчүүд дор бүрнээ сайн үйлсийг хэрэгжүүлж яваа юм.

Жүжигчин И.Одончимэг “Мобиком” компаниас хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорч “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслөө амжилттай хэрэгжүүлж яваа бол Г.Ундармаа ”Итгэлийн танхим-2” буюу эмнэлгийн хүлээлгийн өрөөг тохижуулах төслөө амжилттай үргэлжлүүлсээр байгаа.

Тэднийг хүлээн авсан эмэгтэй гишүүдэд жүжигчид талархсанаа илэрхийлээд хийж байгаа ажлаа танилцуулж халуун яриа өрнүүлжээ. Энэ үеэр И.Одончимэг гишүүдэд хандан "Бодвол биднээс ухаантай хүмүүс л дээр гарсан байлгүй дээ гэж боддог. Би инфляци нтр гэсэн том сэдэв ярьж мэдэхгүй ч гэсэн хар ухаанаар бодоод үзэхэд л мэдээжийн тэнэг шийдвэрүүдийг гаргаад байдаг. Та нар маань хууль батална гэхээс өөр юм хийхгүй суух юм. Тэмцээд өг л дөө" хэмээсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ