Дуучин Нара жин нэмжээ

Рок, попын ертөнцөөс телевизийн хөтлөгчийн мэргэжил сонгосон задгай имиж, хэт задгай яриагаараа бусдаасаа ялгарч чаддаг дуучин Нара буюу М.Нарантуяа амаржаад хэдийнэ долоон сар болжээ. Охинтой болж, багагүй жин нэмсэн тэрээр намбалаг ээж болсон харагдана. Энэ нь түүний аливаа арга хэмжээнд оролцохдоо өмссөн, зүүснээс нь харагдаж байгаа юм.

Гэвч зарим хүмүүс түүнийг биеэ гаргуунд нь хаясан хэмээн шүүмжлэлтэй хандаж байна. Магадгүй жин нэмснээс болж ийм шүүмж сонссон биз.

Олны танил хүн, ялангуяа урлагийн хүн хаа ч олон түмний нүднээ ил явдаг тул биеэ зөв авч явах, бусдад сайхан харагдах хэрэгтэй. Тэгэхээр ямартай ч Нара хүүхэдтэй болоод өөрийгөө гаргуунд нь хаясан бус, харин намба суусан гэдэгт олон хүн итгэхийг хүсэж байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ