Д.Оюунтуул: Үргэлж хамтдаа
Буцалсан ус нэг рүүгээ цацсан хошин шогийн жүжигчид нэг нь харь оронд эмчилгээнд явж, нэг нь "аавын хаалга" татаад байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт БНСУ руу эмчилгээнд явсан Д.Оюунтуул өөрийн цахим хуудаснаа шинэхэн зургаа хийсэн байна. Тэрээр өөрт нь сайн эмнэлэг олж, хөтөч хийж өгч буй өөрийн сайн найзтайгаа авахуулсан зургаа хийн "Үргэлж хамтдаа" хэмээжээ.
Сэтгүүлч, яруу найрагч Х.Дуламсүрэн нь Солонгост томоохон эмнэлэгт хөтөч хийдэг бөгөөд найзыгаа ирэнгүүт эмчилгээнийх нь тал дээр бүх зүйл дээр тусалж байгаа гэнэ.
Харин Ц.Алдармаагийн хувьд Д.Оюунтуулын эмчилгээний зардлыг бүрэн дааж байгаа юм. Түүний давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд товлогдоод байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ