Путин өөрийн зурагтай алтан утсыг худалдахыг зогсоолоо
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зурагтай, алтан гадаргуутай iPhone загварын утсыг Италийн үнэт эдлэлийн Perla Penna компани бүтээн “Putinfon” хэмээн нэрлэсэн юм.
Тэгвэл энэ утсыг худалдаалахыг зогсоосон байна. Ерөнхийлөгч өөрийнх нь зураг, нэрийг ашиглахад дургүйлхэн уг утсыг худалдахыг зогсоох шийдвэрийг Кремлиэс гаргасан байна.
18 каратын алтаар бүрсэн iPhone 5S утасны загварын утсыг 4300 ам.доллараар худалдсан бөгөөд худалдаанд гарсан эхний өдрөө 44 ширхэг зарагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ