Хөгжлийн бэрхшээлтэй дугуйчныг мөргөжээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортод уриалан, Монгол орноо дугуйгаар тойрон аялахаар Ч.Мөнгөндалай өнгөрсөн 06 дугаар сарын 07-ны өдөр алсын замд дөрөө жийсэн билээ. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй тэрээр нийт 5500 км замыг туулах ёстой бөгөөд түүний энэхүү аялал хэд хоногоор саатжээ. Учир нь Хөтөлөөс Дархан руу явах замд түүнийг ОРХ 82-48 улсын дугаартай автомашин мөргөсөн байна.
Хэдийгээр Ч.Мөнгөндалай гэмтээгүй боловч дугуйнд нь эвдрэл үүссэн аж. Харин мөргөсөн жолоочийн хувьд тухайн үед согтуу байсан ба түүнд зохих хариуцлагыг хүлээлгэж, арга хэмжээ авсан байна.
Ч.Мөнгөндалай нь МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубийн гишүүн юм.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ