Д.Оюунтуул маргааш БНСУ-ыг зорин эмчлүүлнэ
"Шинэ үе" продакшний жүжигчин Д.Оюунтуул маргааш БНСУ-ыг зорин эмчлүүлэхээр болжээ. Эмчилгээний зардлыг тус продакшний жүжигчин Ц.Алдармаа 100 хувь бүрэн гаргахаар болсон байна. Учир нь жүжигчид бүсгүйчүүд Эрдэнэт хотод аялан тоглолтоор явж байхдаа нэг нэг рүүгээ буцалсан халуун ус цацаж гэмтээсэн юм. Улмаар шүүхээс Ц.Алдармаад санаатайгаар буюу өс хонзон санаж бусдын биед халдаж гэмтэл учруулсан улмаар хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан долоон жил арван хоног хорих ял, харин Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан. Гэвч Ц.Алдармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 20-нд хэлэлцэхээр болжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ