В.Путин хэнийг халамжлав?

Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болж байгаа билээ.

Уг уулзалтын үеэр үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-ын улсын тэргүүн хатагтай Пэн Лиюанд ихээхэн анхаарал тавьсан гэнэ.
Тодруулбал, Си Зиньпин зочдодоо зориулж “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд урлагийн тоглолт зохион байгуулсан байна. Тоглолтын үеэр дэлхийн 20 гаруй орны 30 гаруй төлөөлөгч нэлээн даарчээ.

Энэ үеэр Путин тэргүүн хатагтай Пэн Лиюаниас “Та даарч байна уу” хэмээн асуугаад хүрмийг нь нөмөргөж, түүнчлэн тоглолт өндөрлөх хүртэл тэргүүн хатагтайд туслахаараа дамжуулан халуун цай болон үндэсний зоогоор дайлж халамжилсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ