П.Анужин дуучин Д.Болдын клипэнд тогложээ
Төрийн соёрхолт дуучин Д.Болд Монгол поп урсгалаар дагнан уран бүтээлээ хийсээр байгаа билээ. "Монгол поп 2" цомог гарган, тэрээр амжилттай ажилсаар байгаа.
Түүний хамгийн сүүлийн уран бүтээл болон мэндэлсэн "Монгол түмэн" дуу клиптэй болж байгаа бөгөөд “Hero Entertaiment"-аар хийлгэсэн байна.
Дуучин Д.Болдын гаргасан “Монгол поп” цуврал цомог нь үндэсний өв соёлоо хадгалж, дэлхий дахинд сурталчлахад чиглэсэн аж. Энэхүү клипэнд “Монгол тулгатан” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин тогложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ