"Гэртээ ганцаараа" -ийн Кевин нас барсан уу?

Өнгөрсөн амралтын өдрөөр “Гэртээ ганцаараа” киноны гол дүр Кевин буюу Макалей Калкинийг нас барсан хэмээн мэдээлэл цахим ертөнцөөр шуугиулсан.

Фэйсбүүкийн нэг хуудсанд “2014 оны 11 сарын 07-ны өдөр бидний хайртай жүжигчин Макуэл Калкин нас барлаа. Тэрээр 1980 оны 8 сарын 26 нд төрсөн. Бидний зүрхэнд мөнхөд оршино. Хүндэтгэн манай хуудсанд лайк дарж, коммэнт бичнэ үү ” хэмээжээ.

Харин энэ талаар түүний төлөөлөгч “Тэрээр амьд, түүний бие сайн байгаа бөгөөд интернетэд тавигдсан худал хуурмаг мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье. Тэрээр өөрийн хамтлагтайгаа аялан тоглолтоор яваа”хэмээжээ.

Ийнхүү худал мэдээллийг тараасан нь Калкины дэмжигчдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн байна. Түүний дэмжигчид твиттер болон фэйсбүүк дээрээ "Түүнийг “үхүүлэхээ” больчихвол талархах болно”, “Та нарт ямар гэм хийсэн гэж түүнийг нас барсан гэх ташаа мэдээллийг хүргээд байга юм бэ” хэмээн мянга мянган сэтгэгдэл үлдээжээ.

Тэрээр энэ үед “Pizza Underground” хамтлагтайгаа аялан тоглолтоор явж байсан байна. Энэ мэдээллийн дараа “Pizza Underground” хамтлагийн твиттер хуудсанд зургаа байршуулан, "Калкин бидэнтэй хамт амьд байна" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ