Х.Ану Ц.Алдармааг өмөөрөн уурлаж байна
“3 охин”-ы Х.Ану жүжигчин Ц.Алдармаа хоёрыг зүү орох шахам зайгүй сайн найзууд гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Тэгвэл тэд сайхан найзлаад удаж байгаа гэнэ. Х.Анугийн тухайд сайн найзаа хэрэг төвөгт орж, ял зэм сонсоод байгаад ихэд сэтгэл зовж яваагаа хэнээс ч нуухгүй байгаа аж. Тиймээс ч шүүхээс 7 жилийн ял өгснийг эсэргүүцэж байгаа юм байна.
Ямартаа л “Улсын төсөв хэдэн тэрбумаар нь идэж ууж, улс эх орноороо тоглосон хүн 2 жил, найз хүүхнээ хардаж зодож алчаад бүр ял ч аваагүй хүн байхад өөр лүү нь буцалсан ус цацсан хүн рүү эргүүлээд ус цацсаны төлөө 7 жил гэж үү??? Хорхой хүртэл биедээ хүрэхэд атирдаг биздээ? эргүүлж цацсан нь зөв гэж байгаа юм биш, гэхдээ эхэлж хүн рүү халуун ус цацаж өдөөн турхирсан Оюунтуул нь мөнгөөр торгуулаад Алдармаад 7 жил өгөх????? энэ тэгээд шударга ёс уу?” хэмээн бичсэн байна.
Б.Билэгт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ