Мисс И.Төгсөөгийн титмийг давхраа нь булаажээ
“Miss Mongolia” тэмцээний үндэсний ялагчаар загвар өмсөгч Т.Батцэцэг шалгарч эх орноо төлөөлөн дэлхийн мисст оролцохоор болсон. Тэгвэл мисс И.Төгсөө түүнд титмээ алдсандаа их харамсаж байгаа гэнэ. “Миний давхраа, тарга хоёр надаас миссийн титмийг булаалаа” хэмээн ярьжээ. Тэрбээр нүдэндээ давхраа хийлгэсэн нь буруудаж, мөн жаахан жин нэмсэн нь ч нэрмээс болсон гэдгээ ийнхүү илэрхийлэв.
“Miss Mongolia” тэмцээнд хоёр дахь удаагаа оролцсон ч титмийн эзэн болж чадаагүй тэрбээр “Монголжингоо-2007” тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”, “BBQ miss-2007” тэмцээний дэд байр, “Miss friendship international-2009” тэмцээний нэгдүгээр байр, “Манжуурын мисс -2009” тэмцээний тэргүүн байр, “Miss Global beauty Queen” олон улсын наадмын мөн тэргүүн байр эзэлж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ