"ТВ Коктейль" хамтлагийн жүжигчин Цоомоо МУСТА боллоо
"ТВ Коктейль" хамтлагийн гишүүн жүжигчин Э.Цолмонбаяр "МУСТА" цол тэмдэгээр шагнагджээ. Тус хамтлагийн дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл болох "Омарын эрэлд" кино өнөөдөр Тэнгис кино театрын урд талбайд нээлтээ хийсэн юм.
Уг нээлтийн үеэр ССАЖ-ын сайдын тушаалаар залуу жүжигчин ийнхүү энгэрээ мялаасан байна.
"Омарын эрэлд" киноны ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж нь “Бодлын хулгайч”," Ларьдма", "Үргээлэг" зэрэг олон чанартай уран бүтээлүүдийг найруулан үзэгчдэд хүргэж байсан бөгөөд кино зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр бичсэн. Харин продюсерээр С.Жавхлан, Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.
Киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авсан бөгөөд тус улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ