Аглуу шагчидтай тэмцэж эхлэв

Хошин урлагийн хамтлаг продакшны тоглолтын билетийг шаглаад олон жилийг элээж байна. Хэнд ч дийлдэхгүй байгаа тасалбарын шагчидтай "Х-ТҮЦ" продакшны МУГЖ Л.Баттулга буюу Аглуу "тэмцэж" эхэлж гэнэ.

Тэрбээр "Энэ шагчдыг зогсоох хуультай болмоор байна. Цагдаад хэлэхээр өөрийн мөнгөөр худалдан авч борлуулж байгаа болохоор хууль бус биш. Өнөөдөр бүр нэг шагчинтай зодолдонгоо алдлаа. Даварцан гарууд шүү" гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ. Харин цахим найзууд нь эерэг, сөрөг олон янзын сэтгэгдэл бичсэн байлаа.

Тухайлбал, "та нар өөрсдөө тэр тасалбар шаглагчдаа зогсуулж заруулдаг биз дээ" гэхэд нь жүжигчин Аглуу "Би хэдэн шагчидтай хамтарч ажиллаад баяжив гэж дээ. Тэгж буяндаа бузар оруулахгүй" гэсэн байна. Түүнчлэн шагчидтай тэмцэх аргыг зааж, зөвлөх найзууд нь ч бас цөөнгүй байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ