Бейонси хоёр дахь хүүхдээ тээж байгаа юуюу

Под дива Бейонси, реппэр Жей-Зи нар бяцхан охиндоо дүү гаргаж өгөхөөр төлөвлөж байгаа юу? гэсэн мэдээлэл тараад байна. Нью-Йорк пост сонинд түүнийг хоёр дахь хүүхдээ тээж байгаа тухай мэдээ гарчээ. Энэ тухайд дуучны ойрын эх сурвалж мэдээлсэн бөгөөд долоо хоногийн өмнө “Met Ball”-ын улаан хивсний ёслолд ороцох үеэр түүнийг дахин хөл хүнд болсон гэсэн яриа гарчээ. Улаан хивсний ёслолд өмссөн түүний даашинз нь биеийг нь барьсан байсан бөгөөд гэдэс нь анзаарагдахуйц томорсон байжээ.

Энэ таамаглалаас гадна Жей-Зи аялан тоглолтынхоо үеэр "Good Morning America" сэтгүүлд дахин хүүхэдтэй болох бодолтой байгаагаа хэлж байсан юм.Тэрбээр “ Би олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Охинд маань бас нэгэн бяцхан хамтран сахилгагүйтэгч хэрэгтэй байх. Би охиноо эгч болгохыг хүсэж байгаа” гэж ярьжээ.

Одуудын охин Айви 15 сартай. Дүүтэй болоход боломжийн хугацаа хэмээн тэдний эргэн тойрныхон нь ярьцгааж байгаа гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ