Бүсгүйчүүдийг өвөртлөхийн тулд эрчүүдийн хэлдэг хуурамч үгс
Хүүхнүүд чихээрээ, эрчүүд нүдээрээ дурладаг гэлцдэг. Эрчүүд ч үүнийг нь овжин ашиглаж, сонсох гэсэн үгийг нь хэлээд аргандаа оруулах нь элбэг. Гэхдээ эр хүн бүр өөр өөрийн нарийн аргатай бөгөөд түүнийгээ "Эр хүний 13 мэх" гэнэ. Тэдний хамгийн их хэлдэг үгс:
Танайд орж аяга цай уугаад гаръя. Ердөө 10-хан минут!
Энэ нь өнгөц сонсоход гэм зэмгүй ч яг үнэндээ "Хоёулаа секс хийе" гэснээс огт ялгаагүй үг. Хэрэв та өөрийгөө бэлэн байна гэж үзвэл тоглоомын дүрмийг хүлээн авч, цайнд урьж болно. Үгүй бол эелдгээр хойшлуулж болно. Харин эндүүрч “цайнд” урьчихаад, секс хийхээс татгалзвал таныг хамгийн тэнэг хүүхэнд тооцож магадгүй шүү.
Манайд очиж кино үзэцгээе!
Энэ бол эрчүүдийн дуртай "их буу". Тэр мэдээж таны дуртай киног тавих боловч, лаа, дарс зэрэг бусад зүйлсээр сонор сэргэмжийг чинь алдагдуулж орхино шүү.
Хоёулаа зүгээр жаахан хэвтье…!
Энэ бол их гэнэн арга л даа. Тэгсэн хэдий ч хүүхнүүд үүнд хууртаж орхидог л гэж байгаа юм. "Зүгээр хэвтэх" бол сексийн хамгийн дөт зам. Учир нь далд хүсэлгүйгээр «зүгээр хэвтэх» ганц ч эмэгтэй байхгүй. Хэвтэж байгаа хүүхнийг аргалах нь ердөө л техникийн асуудал.
Би чамайг хэнд ч өгөхгүй!
Үнэхээр романтик үг. Гэхдээ «Санта-Барбара» мэтийн дээр үеийн кинонд л ингэж гардаг шүү дээ. Ухаантай хүүхэн бол "Ядаж өөр үг олдоогүй юм байх даа!" гэж бодоод л өнгөрнө.
Би үргэлж чамтай хамт!
"Чи зөн билэгтэн юм уу?" гэж асууж болно шүү. Алсдаа юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Хэрэв бүх юм ийм амархан байдаг бол “эвлэрлийн гэрээ” гэдэг юм гарч ирэх байсан уу? Тэгэхээр хоёрхон хувилбар л байна. Нэг бол тэр үнэхээр хайр дурлалаасаа болж ухаанаа алдаж байна. Эс бөгөөс гэнэн итгэмтгий бүсгүйчүүдийн хулхин дээр цэцэг ургуулж сурсан нөхөр байна.
Чи бол миний мөрөөдлийн бүсгүй!
Сонсож байхад сайхан л үг. Гэхдээ дэндүү даваадуулсан хэрэг биш үү? Ийм үгэнд итгэдэг бүсгүй нэг бол өөрийгөө хэтэрхий сайханд боддог, нэг бол өөрийгөө огт үнэлж үздэггүй хүн байж таарна. "Тэр нь ч юу юм бэ?" гэх маягийн тоомжиргүй үгээр хөөрлийг нь дарахыг бод. Хэрэв инээж байвал хошин шогийн мэдрэмж сайтай, боломжийн эр гэсэн үг. Уурлаж доромжлуулсан дүр эсгэвэл “явуул”!
Би хүүхэдтэй болмоор байна!
Хэрэв цаадах чинь 40 гарчихсан, тэгээд урьд нь гэрлэж байгаагүй бол яахав, итгэж болох юм. Гэхдээ л өдий хүртэл ганц бие яваа хүн нэг л сэжигтэй санагдахгүй юу? Бусад тохиолдолд хүүхэдтэй болох тухай бол өвөртөө оруулах гэсэн хамгийн башир арга.
Би чамаас холдоогүй байгаа хэрнээ л санаад эхэлчихлээ!
Харин энэ ч үнэн байх тохиолдол их бий шүү. Гэхдээ л үүнийг далд зорилгоор хэлдэг эрчүүд маш олон. Ялангуяа таны сонор сэрэмж суларсан үед чихэнд тань ингэж шивнэвэл үлгэр үнэн мэт санагдах буй за. Гэхдээ шалгаж болно. Салж яваад хэрхэхийг нь хар. Хэрэв тэр зөвхөн эгзэгтэй агшинд л ингэж хэлдэг, бусад үед идэвх багатай байвал жинхэнэ худалч.
Намайг эцэг, эхтэйгээ танилцуулаач!
Секс хийгээгүй байж ингэж хүсдэг эр хүн хорвоод нэг ч байхгүй гэнэ. Илүүц тайлбар хэрэггүй биз.
Эр, эм хүмүүс сайхан нөхөрлөж болдог гэдэгт би итгэдэг!
Сайхан хэлсэн, бүр мундаг гэж болохоор худал үг. Учир нь эрчүүдийн 90% нь зөвхөн эрчүүдийн нөхөрлөлд л итгэдэг гэсэн статистик мэдээ байдаг аж. Гэтэл эмэгтэйчүүд гэнэн цайлганаар ийм нөхөрлөлд итгэдэг гэнэ. Гэхдээ эмэгтэй хүн өөрөө ч гадарладаггүй нууц мөрөөдөлдөө автаж, эсрэг хүйстний нөхөрлөлд итгэж байдгийг ухаантай эрчүүд мэднэ. Нэг сайхан үдэш нөхөрлөл байхгүй болох аюултайг бүсгүй яаж мэдэх билээ!
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ