Улс төрч урлагийн тайзнаа

Амьд хөгжмийн "Андууд" хамтлагийн тоглолт маргааш Тусгаар тогтнолын ордонд болох юм байна. Хамтлагийн ахлагч УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх бөгөөд тус хамтлагийн басс гитарчин нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч асан Г.Ариунбуян, цөмийн энергийн газрын дарга асан Г.Манлайжав бөмбөрчин нь гэнэ. "Андууд" хамтлаг нь багаасаа найзалж нөхөрлөсөн хамтлаг маргааш жинхэнэ амьд хөгжмийн сайхныг мэдрүүлнэ гэнэ.

Уг тоглолтонд МУГЖ Т.Ариунаа болон дуучин Наран нар амьд хөгжмийн гайхамшигтай хослох бол“Чингис хаан” хамтлагийн дуучин Жаргалсайхан “Анд нөхдийн дуу”, “Хундагаа өргөе” дуунуудаараа ая дууны мэндчилгээ өргөх аж.

У.Хүрэлсүхийн тоглолтонд МАН-ын үе үеийн дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нар ирж үзэгчдийн суудалд тухлах гэнэ. Мөн тоглолтыг үзэж сонирхохоор Ерөнхийлөгч асан Н.Багабанди, ерөнхий сайд асан С.Баяр нарын лидерүүд ч ирэх бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ