С.Баяр “VIP meeting”-д уригджээ
Гадаадад гарч, Монголын улс төрийн амьдралаас түр ангижраад байсан Ерөнхий сайд асан С.Баяр үе үе үзэгддэг болоод байгаа. Тэрээр энэ удаад “VIP meeting” уулзалтанд уригджээ.
МАН–ын "Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо"-ноос гишүүддээ зориулан зохион байгуулдаг “VIP meeting” уулзалтын үеэр тэрээр Монгол Ардын намын ирээдүйн боловсон хүчнүүдэд үнэтэй зөвлөгөө болохуйц санал, дүгнэлтүүдээсээ хуваалцах нь дамжиггүй юм. Тус уулзалт Тусгаар тогтнолын ордонд болно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ