Эгчийгээ нөхөртэй болгох гэж дуудлага худалдаанд оруулжээ
eBay дуудлага худалдаан дээр Их Британийн нэгэн иргэн эгчийнхээ зургийг байрлуулан, зар оруулжээ. Маалем хэмээх залуу эгчийгээ 50 фунт стерлингээр үнэлсэн бөгөөд энэ нь ямар нэгэн хошигнол, зар биш гэдгийг онцолсон байна.
Гэхдээ тэрээр худалдан авагчдад өндөр шалгуур тавьж байгаа гэнэ. Эгчийг нь эхнэрээ болгохыг хүсэгч эрэгтэй үнэнч, тогтвортой ажилтай, 27-35 насных байх ёстой бөгөөд гадаад хүн биш байна. Шаардлага хангасан хүнд үнэгүй хүргэж өгөхөө амлажээ.
Гэр бүлийн үнэт эдлэлийн пүүст ажилладаг эгч нь энэ явдлыг жирийн нэг хошгнол гэж хүлээж авсан байна. “Дуудлага худалдаа дуусангуут би ялалт байгуулсан хүнтэй болзоонд явах байх. Миний дүү үүнд их цаг хугацаа зарцуулж, горилогчдыг өндөр шалгуураар сонгосон. Тэр намайг хамгаалдаг. Тиймээс би түүний санаа бодолд бүрэн итгэж байна” хэмээн эгч нь мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ