Жастин Биберийг Канад руу хөөхийг шаарджээ
Интернетэд байрлуулсан бичлэгээрээ олны танил болсон залуу дуучин Жастин Биберийг АНУ-аас хөөхийг шаардсан өргөдөл ерөнхийлөгч Барак Обамад очжээ. Сүүлийн үед уран бүтээлээрээ гэхээсээ илүү хэр тарьсан, танхайрлаа гэсэн мэдээлэл түлхүү гарч байгаа.
Түүний дууг ихэвчлэн өсвөр насныхан сонсдог бөгөөд түүний архидалт, хар тамхи, зугаа цэнгэлийн асуудал нь тэдэнд сөрөг нөлөөлж байнгаа учир АНУ-д оршин суух эрхийг ногоон картыг нь хүчингүй болгож, Канад руу нь явуулах хэрэгтэй гэж үзжээ.
Тиймээс хэсэг залуус нэгдэж, 100 мянган хүний гарын үсэгтэй өргөдлөө өгсөн ерөнхийлөгчид илгээсэн байна.
Өнгөрсөн жил ч мөн иймэрхүү хүсэлтүүд маш их ирдэг байсан бөгөөд хариуд нь ерөнхийлөгч “Охидууд минь энэ хүүд хайртай. Би ч бас. Түүнд нэг удаа итгэл хүлээлгээд үзье” хэмээж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ