Онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэнг ажлаас нь түтгэлзүүллээ

Онцгой байдлын алба хаагчид ажлын цагаараа байнгын бэлэн байдалд байх ёстой гэж хүн бүр ойлгодог. Гэтэл амьдрал дээр бас ч тийм байдаггүй гэдгийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дахь улсын үрийн нөөцийн Зүүнхараа салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэнгийн тарьсан балаг харуулж байгаа юм.

Тэрээр ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж, улмаар танхайран, өөрийн албан хаагчаа зодож гэмтээсэн хэрэг гарсан. Энэ тухай мэдээллийн хэрэгслүүдээр ч цацагдаад байсан юм. Хохирогч Б.Хадхүү нь Мандал сумын Хэрх тосгонд байрлах улсын нөөцийн салбар газрын ажилтан ажээ. Одоогоор түүний биеийн байдал тааруу байгаа гэнэ. Ц.Гүнчинсүрэнгийн энэхүү ёсзүйгүй, сахилга бат, хариуцлага алдсан байдлыг харгалзан үзээд ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж түүнийг ажлаас нь түтгэлзүүлэх шийдвэрийг гаргажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ