Ц.Алдармаа өлсгөлөн зарлажээ

“Шинэ үе”-ийн жүжигчин Ц.Алдармаа хамтран зүтгэгчийнхээ биеийг халуун усаар шалзалсан хэргээр долоон жилийн хорих ял сонсоод байгаа. Шүүхийн шийдвэрийг гарсан даруйд түүнийг ар гэрийхэнтэй нь уулзуулалгүй авч одсонд сэтгэл дундуур үлдсэн иргэд цөөнгүй байв.

Тэрээр Цагдан хорих ангид хоригдож байгаа бөгөөд өлсгөлөн зарлаж, улмаар гурван хоног юу ч идээгүй байна. Ийнхүү өлсгөлөн зарлах болсон нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй учраас ийм алхам хийхээр сонгосон ажээ.

Цаашид ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ