Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг гурван сая төгрөгөөр шагнууллаа
25-р суваг телевизийн бараа бүтээгдэхүүний үнэ, мөнгөний үнэ цэнийг харуулсан 21000 реалити шоуг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шоунд "Мөрөөдлийн театр" хамтлагийн Д.Баттөмөр буюу Батаа, "Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг нар өрсөлдсөн юм.
Нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс өгсөн хөгжилтэй даалгавруудыг биелүүлж, 10 хоногийн турш зочид буудалд байрлан, өрсөлдөгчөөсөө илүү хэмнэлт гаргаж, мөнгөтэй үлдсэн нь ялдаг. Тэгвэл энэ удаад жүжигчин А.Гэрэлцэцэг түрүүлж, ялагчийн шагналын мөнгө болох 3 сая төгрөгийг гардан авсан байна. Нэвтрүүлгийн үеэр Батаа 2 кг хассан бол А.Гэрэлцэцэг 2,5 кг жин хасчээ.
Анхны дугаарт жүжигчин Б.Тамир, Sweetymotion хамтлагийн дуучин Э.Ганболор нар өрсөлдөн дуучин Э.Ганболор ялж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ