Хуримын даашинз хэзээнээс цагаан өнгөтэй болсон бэ?
Энэ бол 1840 онд Британийн хатан хаан Викториа ханхүү Алберттэй гэрлэж байх үеийн зураг. Энэ үйл явдлаас хойш эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл болсон нэг үйл заншил тогтжээ. 1800-аад он хүртэл барууны эмэгтэйчүүд хуриман дээрээ хар бараан өнгөтэй даашинз өмсдөг байв. Харин хатан хаан Викториа анх цагаан даашинз өмссөнөөр элит язгууртнуудын дунд өргөн дэлгэрэв. Түүнчлэн энгийн ард иргэд ч хуриман дээрээ цагаан даашинз өмсөх болж барууны орнууд, ялангуяа христийн шашинтай газруудад өргөн дэлгэр тархсан байна. Харин орчин үеийн хуримыг цагаан даашинзгүйгээр төсөөлөхөд бэрх болсон билээ. Хуримын цагаан даашинзны түүх ийм ажээ
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ