С.Бямбацогт: Ийм зүйл хийлээ гэж бодоход мессежээр бичиж явах хүн би биш
Ойрын өдрүүдэд улстөрийн амьдрал халуухан болж өрнөж байна. Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал хамгийн их анхаарлыг татаад байна. МАН-аас Ерөнхий сайдыг огцруулах тухай хуулийн төслийг өргөн барих үеэр УИХ-ын гишүүн М.Зоригтод “МАН-ын бүлгийн дарга” гэж хадгалсан дугаараас мессеж иржээ. Уг зурваст “Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан нар Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар эсрэг кноп дарах нь найдвартай одоо Р.Бурмаатай ажиллаж байна” гэжээ.
Тэгэхээр уг зурвасыг МАН-ын бүлэг С.Бямбацогт явуулсан болж таараад байгаа юм. Энэ талаар “Би тэр мессежийг бичээгүй. Бичсэн хүнийг шалгуулахаар Тагнуулын Ерөнхий газарт хандсан байгаа. Хүнийг нэрийг барьж ийм муухай улс төр хийж болохгүй. Ийм зүйл хийлээ гэж бодоход мессежээр бичиж явах хүн би биш” гэж С.Бямбацогт гишүүн хэлжээ.
Мөн М.Зоригт гишүүний өрөөнд эмгэнэлийн хуудас бас нэгэн танихгүй хүнээс ирсэн гэх мэт сүүлийн үед улс төрийн амьдрал үл мэдэгдэх эзэнтэй зүйлс гарч ирсээр байгаа нь олны анхаарлыг татаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ