Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүргийг А.Ганбаатар түр гүйцэтгэнэ
Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн үед олон асуудал дагуулаад байсан. Уг холбоог тэргүүлж байсан ерөнхийлөгч нь авилгалын хэргээр олон улсын хөлбөмбөгийн холбооноос “банга” хүртсэн.
Харин түүний дараагаар уг холбооны гишүүдийг байранд нь оруулаагүй. Тиймээс энэ хаалттай холбоо гэдгээ харуулаад байсан. Харин уг холбоо үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд ТУЗ-ын хурал зохион байгуулахаар болжээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус Их хурлын арваннэгдүгээр сарын 20-нд хийхээр тов гарсан. Хурлаар хэлэлцэх, өөрчлөх гол асуудлуудыг Түр хороо ТУЗ-д өргөн барих аж. Түр хороо нь 11 гишүүнээс бүрдэхийн зэрэгцээ эдгээр гишүүний хамтаар хэлэлцэж тохирсон хүмүүсээ сонгожээ А.Ганбаатар түр хугацаагаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгүүлэхээр гишүүд санал нэгдэж, холбоо цаашдаа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ