Донецк хотыг баллистик пуужингаар харваж эхэлжээ

Өнөөдөр Донецк хот аугаа эх орны дайны үеэс хойшхи хамгийн аймшигтай бөмбөгдөлтийг үзэж байна.Украины хүчнийхэн ердийн их буугаар буудахын сацуу, хотыг “Точка-У” гэдэг хоёр баллистикпуужингаар харавжээ. Энэ зэвсгийн хөнөөх талбай нэлээд хэдэн га-д хүрдэг байна.

Дэлбэрэлтийн долгион хотыг бүхэлд нь хамарч, байшин барилгын цонхныхүрээг эвдэж, шилийг ньхагалжээ. Бэртэж шархадсан хүмүүс олон арваар тоологдож, харин амь үрэгдсэн хүмүүсийг тоог тодруулж байна. Хүн ам шигүү суудаг хотын нөхцөлд “Точка-У” баллистик пуужин хэрэглэсэн нь цэргийн гэмт хэрэг мөн.

Украины хүчнийхэн үүгээр ч зогсоогүй байна. Донбассын нийслэлийн зарим дүүргийггаубиц, миномет болон галлах системээр өдөржингөө буудаж байна. Донецк хотын хамгийн осолтой бүс болох Путиловка бичил хороололд өдөр бүр олон хүн амь үрэгдэж байгаа ажээ.

“Точка-У” цогцолбор ньбэхлэгдсэн бааз, командлалын төвийг устгах зориулалттай юм. Байлдааны цэнэг нь барагцаалвал таван зуун килограмм төсрэх бодистой байдаг ажээ. “Точка-У” нь хэд хэдэн давхар төмөр бетон бункерийг устгадаг тактикийн зэвсэг юм.

Донецкийн армийн төлөөлөгчдийн хэлснээр, хүчнийхэн хэд хэдэн газарт танкаар дэмжүүлэн эсрэг талын байрлалыг дайрч байгаа ажээ. Тийнхүү энд жинхэнэ дайн болж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ