Паралимпаас гурав дахь медалиа хүртээд байна
“Инчеон-2014” паралимпийн Азийн зуны спортын наадамд манай баг тамирчид медалийн буухиагаа үргэлжлүүлсээр байна.
Жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Ууганхүү мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Б.Болортунгалаг хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Инчеоны тэнгэрт Монгол улсын төрийн далбаа дахин мандлаа.
Уг наадмаас хүртсэн хамгийн анхны медалийг сонгомол гар бууны 50 метрийн дасгалд Зандраагийн Ганбаатар хүртсэн билээ.
Манай улсаас уг наадамд 9 төрлөөр 61 тамирчин оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ