Африкын хоёр орон эболагийн халдваргүй улс болжээ

Эбола вирусаар өвчлөөд байсан Нигер, Сенегал улсууд халдваргүй улсуудыг халдваргүй улс боллоо гэж ДЭМБ-ын захирал Маргарет Чан мэдэгдлээ. Сүүлийн 45 хоногийн хугацаанд Нигерт эболагийн тохиолдол илрээгүй байна. Гэхдээ энэ сарыг дуустал тандалт хийх юм байна.

Дэлхийг цочрол оруулаад байсан эбола вирусын халдвар ийнхүү хүрээгээ хумьж байгаа, эболатай хамтран тэмцэж байгаа улсуудад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн талархлаа илэрхийлжээ.

Гэвч Африкын Гвиней, Либери, Сьерра-Леон улсуудад эболагаар өвчлөгсөд нэмэгдэж байгаа гэнэ. Гвиней, Либери улсад эболагаар өдөрт 50 хүн амиа алдаж байгаа тухай АНУ-ын эболатай тэмцэх албаны дарга Томас Фриедэн “AFP” агентлагт мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ