Барак Обамаг сэтгэцийн өвчтэй байх гэжээ
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг эболагийн халдвартай бүсээс АНУ-д орох явдлыг хориглосонгүй хэмээн алдартай бизнесмен, тэрбумтан Дональд Трамп шүүмжилжээ.
Тэрээр “Стив Мальцбергийн шоу”-нд оролцож байх үедээ “Тэр дэндүү хэнэггүй, зөрүүд хүн, эсвэл үнэн хэрэгтээ сэтгэцийн өвчтэй байх.
Ямарваа асуудлын талаар эсрэг байр суурьтай хүмүүсээ ч сонсож байх нь чухал гэдгийг би амьдралынхаа туршлагаар сайн мэддэг болсон хүн. Гэвч энэ тохиолдолд харин Ерөнхийлөгчийг яагаад ч ойлгож чадахгүй байна” хэмээжээ.
Мөн тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Манай Ерөнхийлөгчийн сэтгэц тийм ч сүрхий эрүүл бус юм байна гэж би бодож эхлээд байна. Тэр яагаад дамжин нисэх явдлыг хориглохгүй байна вэ? Ухаангүй амьтан!” гэж эгдүүцжээ.
АНУ-д эболагаар өвчилсөн хоёр тохиолдол гарсан бөгөөд тэднийг асарч байсан сувилагчдийг Барак Обама тэврэн авч үнссэн. Энэ үед би өөрийгөө зүв зүгээр байгааг мэдэрч, ямар ч эмээх түгших мэдрэмж төрөөгүй тэрээр хэлжээ.
Дэлхийг цочрол оруулаад буй эбола вирусаар одоогоор 8399 хүн өвчлөөд байгаа бөгөөд 4000 гаруй хүн нас бараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ