Өнөөдөр Японы хоёр эмэгтэй сайд огцорчээ

Японд нэг өдрийн дотор хоёр сайд огцорлоо. Тухайлбал, Худалдаа эдийн засгийн сайд болон Хууль зүйн сайд өнөөдөр огцрох хүсэлтээ ерөнхий сайд Шинзо Абэд өгсөн байна.

Худалдаа, эдийн засгийн сайд Юко Обутигийн хувьд тэрээр сонгогчид, дэмжигчдэд зориулан соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахад 43 сая иенийг сангийн мөнгөнөөс (ойролцоогоор 400 мянган ам.доллар) зарцуулсан мөн хамаатныха хүний дэлгүүрээс 3.8 сая иен ( 35 сая ам.доллар) бараа худалдан авсан зэрэг шалтгаануудаар огцрох болсон байна. Дэмжигчдийн дунд зугаа цэнгэлийн үйл ажиллаагаа зохион байгуулах нь тэднийг хахуульдах оролдлого гэж Японд үздэг байна. Тэрээр соёлын ажиллагааны зардлыг тайландаа тусгаагүй байна. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж байна. Тийм учраас цаашдаа ажлаа үнэнч, шударгаар хийж гүйцэтгэхэд иргэд эргэлзэж байгаа тул ийнхүү огцрох болсон байна.

Хууль зүйн сайд Мидори Мацушимагийн хувьд ч мөн хахууль өгөхийг оролдсон хэргээр огцрох болсон байна. Сонгуулийн үеэр сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасан нь бэлэг өгөхийг хориглосон сонгуулийн хуулийг зөрчсөн болж байгаа юм. Ийнхүү ерөнхий сайдын томилсон 5 эмэгтэй гишүүдийн хоёр нь нэг өдөр огцорч байна. Энэ тухай ерөнхий сайд Шинзо Абэ “Миний томилсон сайдууд учраас би хариуцлагыг нь хүлээнэ” хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ