АН-ын удирдлагууд хамтын гэрээний талаар мэдээлэл хийв
АН-ын дарга Н.Алтанхуяг, АН-ын ЕНБД Ц.Оюундарь нар 13.00 цагаас хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийлээ. Тэрээр АН, МАХН-ын удирдлагуудын үзэглэсэн гэрээний талаар болон ирэх сонгуульд тэднийг хамтрах магадлалтай гэсэн таамагт хариулт өгсөн юм.
Тус гэрээг хийх болсон шалтгаанаа тэд АН-ын ҮЗХ, ГЗ-ийн өмнөх хурлуудаар гаргаж байсан МАХН, МҮАН, Иргэний зориг-Ногоон намтай хамтран ажиллах зарчмаа үргэлжлүүлэх шийдвэрийг баримталсан юм хэмээн тайлбарлав.
Түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эдгээр намтай хамтран оролцоно гэсэн үг биш гэдгийг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ