Ажилчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав

Эдийн засгийн хямрал дэлхий дахиныг хагаралдуулсаар байна.

Британийн 80.000 гаруй ажилтан “Британи цалин хөлсийг нэмэх ёстой” гэх уриатай жагсаал өрнүүлжээ. Тэдний Лондон хотын төв талбай, Гласгоу болон Белфастад тус тус зохион байгуулсан жагсаалд олон тооныэсэргүүцэгчид оролцсон байна. Тэд засгийн газраас хэрэгжүүлэх эдийн засгийн хатуу арга хэмжээнээс болж цалин хөлсийг бууруулахгүй байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа аж.

Тэд 2008 оноос хойш дундаж цалинг 350 еврогоор, өнгөрсөн ганц жилийн хугацаанд бодит орлого 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэсэн судалгааны талаар мэдэгджээ. Тус улсад өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэрээ байгуулаагүй болон баталгаажаагүй, маш бага цалин хөлстэй ажил мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд энэ онд Британи улс хөгжингүй орнуудын дунд эдийн засгийн хамгийн хурдан өсөлттэй орноор тодорсон байна. Гэсэн ч 2008 оноос хойш ажилгүйдэл хамгийн бага түвшнээр буурсан үзүүлэлттэй гарчээ.

Одоогоос гурван жилийн өмнө мөн амьжиргааны түвшин буурч байгаатай холбогдуулан сая гаруй ажилчдын жагсаал болж байсан юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ