Нийслэлийн удирдлагууд мэдэгдэл хийнэ

Ардчилсан нам, МАХН-тай 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээг байгуулж, АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар үзэглэсэн. Тиймээс ирэх сонгуульд намууд хамтрах магадлал өндөр байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн АН-ын Нарийн бичгийн дарга П.Нүрзэд нар 14:00 цагт нийслэлийн ЗДТГ-ын А танхимд албан ёсны мэдэгдэл хийнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ