Тагнуулууд баригджээ
Балтын тэнгисийн эрэг дээрх Свиноуйсьце хотын орчим баригдаж байгаа шингэрүүлсэн байгалийн хий импортлох байгууламжийн барилгын ажлын хуульчдынх ньбагт Станислав С. гэж нэрлэгдсэн өмгөөлөгчажилладаг байж. Түүнийг Оросын талд ажилладаг тагнуул хэмээн баривчилсан байна.
Түүнчлэн Польшийн зэвсэгт хүчний хурандаа цолтой алба хаагчийг мөн сэжиглэн баривчилсан талаар Польшийн хэвлэл мэдээллүүд шуугиж байна. Дээрх шингэрүүлсэн хий импортлох байгууламж нь дараа жилээс ашиглалтад орох бөгөөд хийг Катараас авдаг босноор Польш Оросоос шатдаг хий импортлох шаардлагагүй болно гэж эрх баригчид нь мэдээлж байсан аж. Оросын тал энэ байгууламжид саад болох арга замыг эрэлхийлж, найдвартай мэдээлэл авах үүднээс Станислав С. өмгөөлөгчийг тагнуулаар явуулсан хэмээн польшчууд таамаглаж байгаа.
Харин хурандаагийн талаар мэдээлэл тун хомс байна. Польшид суугаа Оросын Элчин сайд Сергей Андреев тэднийг баривчилсан талаар албан ёсны нэг ч мэдэгдэл хийгдээгүй, бүх мэдээллийг хэвлэлүүдээс авч байгаа гэсэн тайлбар өгчээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ