Лавров: Орос, АНУ-ын харилцаа Украины хямралаас ч өмнө мухардалд орсон
Орос, АНУ-ын харилцаа Украины хямралаас бүр өмнө мухардмалд орсон гэж Оросын гадаад хэргийн сайд Сергей Иванов үзэж байна. Хоёр орны харилцаа зүгээр нэг “царцсан байдалд” байгаа биш, харин хэд хэдэн чиглэлээр мухардалд орж, энэ нь Украины хямралаас бүр өмнө бий болсон юм гэж тэр хэлжээ.
Оросын хүүхдүүдийг үрчилж байгаа сэдвийг сайд хамгийн ноцтой асуудлын нэг гэж үзэж байгааг Интерфакс агентлаг дурдсан байна. Албан ёсоор хүүхэд үрчилж авсан АНУ-ын иргэдхүүхдийг цааш нь хууль бус хүмүүст, өөрөөр хэлвэл ижил хүйстэн хосуудад удаа дараа өгсөн нь ОХУ-ын хуулиар бол хориглосон үйлдэл.
Музейн солилцооны хүрээнд ч асуудал байгааг Лавров тэмдэглэжээ. Шнеерсоны номын цуглуулга Орост байдаг бөгөөд тус орны өмч юм, харин америкийн хасидуудын нэхэмжлэлийг ёсоор болгож, АНУ-д буцаах өгөхийг шаарддаг юм. “Оросын нутгийн гадна хэзээ ч гарч байгаагүй зүйлийг буцаан өгнө гэсэн ойлголтбайхгүй” хэмээн сайд үзэж байна. 1990 онд АНУ-ын конгрессын номын санхэдэн номыг буцааж өгөөч гэжхүсч байсан жишээг тэр дурджээ. “Бид энэ номуудыг одоо ч буцаан өгч болохгүй. Нэхэн хэлэлцэх хугацаа аль эрт дуусан юм” гэж гадаад бодлогын байгууллагын тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.
Сергей Лавровын хэлснээр, америкийн тал давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулах тухай хэлэлцээ сэргээхийг хүсдэг ажээ.Хариуд нь эхлээд 2010 оны гэрээг биелүүлэх хэрэгтэй гэж Орос улс тайлбарладаг байна. Зэвсэг хураах сэдвийг эргэн хэлэлцэхийн өмнө “бидний хамтын ажиллагааны зохион байгуулалтын хүрээнд болж байгаа зүйлийг учрыг олох” хэрэгтэй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн тайлбарлажээ. АНУ-ын санаачлагаар орос-америкийн ерөнхийлөгчийн комиссын 20хэсгийн ажлыг зогсоосон юм. Тэгэхлээр, “асуудал аль эрт хуримтлагдсан бөгөөд цөөрөхгүй байгаа гэж сайд төгсгөлд нь хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ