Бээжинд агаарын бохирдлоос болж тамирчид амны хаалттай гүйжээ
Бээжин хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 13 дахин их байгаа гэнэ. БНХАУ-ын агаарын бохирдол 2013 оноос хойш эрс нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрснийг мэргэжилтнүүд анхааруулсан. Хятадын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар АНУ, ОХУ тэргүүтэй олон улсын мэргэжилтнүүд ирэх сард Бээжинд хуралдаж, санал солилцох гэнэ.
Өнгөрсөн амралтын өдрөөр Бээжингийн олон улсын 34 дэх удаагийн марафон болсон байна. Тяньаньмэний талбайд эхэлсэн тус гүйлтийн тэмцээнд оролцогчид хотын утаанаас болж амны хаалт зүүж гүйсэн байна. ДЭМБ-аас тогтоосон стандартаар агаарын бохирдлын хэмжээ шоо метр тутамд дунджаар 25 микрограммаас давах ёсгүй байтал тус өдөр өчигдөр Бээжин хотын агаарын бохирдлын индекс 344-д хүрчээ. Бээжингийн олон улсын марафонд дэлхийн олон орны 30 мянга орчим тамирчин оролцсон. Гэвч өтгөн утааны улмаас зарим тамирчид тэмцээнийг дундаас нь орхиход хүрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ