Путин-Порошенко: Хийн талаар л тохиролцлоо, гэхдээ гүйцэд биш

Владимир Путин, Петр Порошенко нар Милан хотод “Ази-Европ”-ын форумын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж ярилцсан юм. Хоёр ерөнхийлөгч хэлэлцээг ашигтай болсон гэж тодорхойлсон ч, санал зөрөлдөөн хэвээр үлдсэнийг нуугаагүй байна.

Гал зогсоох тухай Минскийн хэлэлцээрийг хоёр тал зөрчиж байгааг Оросын удирдагч хүлээн зөвшөөрөөд, нэг өдрийн өмнө Донбассын онцгой статусын тухай хуульд гарын үсэг зурсанд Украины төрийн тэргүүнд талархал илэрхийлжээ.

Порошенко энэ баримт бичиг болон Минскийн тохиролцоог удирдлага болгохыг бас уриалсан байна. Украинд зааглах шугамыг нэн даруй мөрдөхийг Владимир Путин шаарджээ. Ингэх нь буудалцах, хүмүүсийн амь нас бүрэлгэхийг зогсооход тус дөхөм үзүүлнэ гэжээ.

Хийн тухайд гэвэл, энд хоёр тал ирэх өвлийн хугацаанд мөрдөх үнэ - нэг мянган шоо метр хийг 385 ам.доллараар бодож, урьдчилан төлөхөөр тохиролцжээ. Гэвч Оросын тал төлөгдөөгүй байгаа өрийг төлөхийгшаардаад, санхүүгийн баталгаа гаргаж өгөх саналыг Европт тавьсан байна.

Оросоос Украинд ямар ч барааг дахин зээлээр нийлүүлэхгүй, юу гэвэл хэрэглэгчийн тодорхой сахилга батгэж бий гэжВладимир Путин Милан хотод хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Украин Оросоос нийтдээ 10 тэрбум гаруй ам.долларын хий авсан ч, өрөө төлөөгүй байгаа, гэхдээ “Газпром” компани нэг мянган шоо метр хийг 100 ам. доллараар нийлүүлснээр тооцоход бэлэн байгаа учир, нийт өрийн хэмжээ 4,5 тэрбум ам.доллар болж байна гэж Путин хэлснийг хэвлэлд дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ