Эболагаар өвчилсөн сувилагч эдгэжээ

Испанийн Засгийн газраас эболагаар өвчилсөн тус улсын анхны иргэн эдгэрсэн тухай мэдээлжээ. 44 настай сувилагч Тереза Ромеро нь эбола вирусын халдвараас эдгэрсэн хүмүүсийн эсрэг биеттэй серумээр эмчилгээ хийлгэж байсан гэнэ.

Түүнээс авсан сүүлийн хоёр шинжилгээнээс эбола вирус илрээгүй тул халдвараас ангижирсан гэж үзжээ. Тереза Ромеро нь эбола вирусээр нас барсан хоёр номлогчийг Мадрид хотын эмнэлэгт асарч байхдаа халдвар авсан байна.

Испани улсад одоогоор эбола вирусын халдвартай байж болох 15 хүн хөл хорионд байгаа юм байна. Эбола вирусын халдварын нууц үе нь 23 хоног байдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ