Ерөнхийлөгчийн айлчлал богино хугацаанд бүтээлч байв
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аравдугаар сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл Ази, Европын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-д оролцохоос гадна БНАУ болон Унгар зэрэг улсуудад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд улсуудын хамтын ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг ярилцан санал солилцсон юм. Төрийн тэргүүний айлчлал Австри улсаас эхэлсэн бөгөөд тус улсад хоёр хоног айлчилсан юм. Энэ үеэр хоёр улсын ерөнхийлөгчид сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Монгол Австрийн бизнес форумд үг хэлж, Австрийн Үндэсний зөвлөлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч болон Вена дахь НҮБ-ын төлөөлөгчидтэй уулзсан юм.
Аравдугаар сарын 14-ндБүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Хофбүрг ордны дэргэдэх Бүргхоф талбайд албан ёсоор угтан авсан юм. Угтах ёслолд Австри Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Политцер Хелмүт, Дэд канцлер бөгөөд Эдийн засгийнсайд Райнхолд Миттерлеенэр, Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Гинер Райхл нар оролцов. Угтах ёслолын дараа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хоёр улсын ерөнхийлөгчид мэдээлэл хийсэн юм. Хоёр улсын хамтын ажиллагааны талаар цаашид хэрэгжүүлэх ажлын талаар сэтгүүлчдийн асуултанд хариулсан.
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Вена дахь НҮБ-ын салбар төвийн Ерөнхий захирал бөгөөд Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захирал Ю.Федотов болон Вена дахь НҮБ-ын салбарын удирдлагуудтай уулзалт хийлээ. Уг уулзалтаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албатай ойрын хугацаанд хамтран ажиллахаар тохирлоо. Мөн олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шугамаар хил дамжсан малын өвчинг хэрхэн зогсоох, тухайлбал, шүлхий болон бусад өвчнийг бууруулах, холбогдох вакцинийг үйлдвэрлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Ерөнхийлөгч айлчлалынхаа дараа Италийн Милан хотыг зорьж АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын Зүүн хойд, Зүүн өмнөд Азийн дэд бүлгийн зохицуулагчийн хувьд холбогдон зохион байгуулагчид болон бусад төлөөлөгчидтэй уулзаж санал солилцсон.
Тэрээр АСЕМ-ийн нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлсэн юм.“АСЕМ”-ийн чуулган Ази Европын бүс нутгийн уялдаа хамтын ажиллагаа, чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тогтвортой хөгжлийгулам нэмэгдүүлнэ гэдэгт бид санал нийлж байна.Зүүн хойд Ази дахьэнхтайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахнь манай улсын Үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл юм” хэмээгээд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа танилцуулсан юм.
Дээд түвшний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел, БНФУ-ын Ерөнхийлөгч Ф.Олланд Шведийн ерөнхий сайд Стефан Лёвен нартай уулзсан юм.
Монгол Улстай шингэрүүлсэн нүүрсний төсөл дээр цаашид хамтран ажиллах боломжтойг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжлав. Герман улс эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоорМонголоос түүхий эд,бараа материал худалдан авах үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр буурч байгааг А.Меркел онцлон, энэ чиглэлээр өөрийн улсын бизнесийн байгууллагуудад Монголын талтай худалдаа эдийн засгийн хамтын үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг уриалах болно гэдгээ мэдэгдлээ. Үүний хүрээнд SIEMENS группийг Монголын талтай холбож өгнө гэж хэллээ.
АСЕМ-н дээд хэмжээний түвшний аравдугаар уулзалтын хаалтын ёслолын үйл ажиллагаандМонголУлсын Ерөнхийлөгч Зүүн Хойд Азийн бүсийн зохицуулагчийн хувьд хэвлэлийн бага хуралд оролцлоо.
Хаалтын ажиллагаанд ирэх 2016 онд АСЕМ-ыг даргалж, уулзалтыг зохион байгуулах орноор Монгол Улсыг олонхийн саналаар сонголоо. АСЕМ-ийн уулзалтыг хүлээн авах нь улсорнуудын хувьд өндөр нэр хүндийн хэрэг бөгөөд дэлхийн 53 улс орнуудын төрийн тэргүүнүүд Улаанбаатар хотноо хоёр жилийн дараачуулахаар болсон юм. Тэрээр энэ талаар “2016 онд энэ том хэмжээний уулзалтыг зохион байгуулна гэдэг чухал хариуцлага. Мөн дээрээс нь АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой болж байгаа. Ази Европын уулзалтыг зохион байгуулах эрхийг авна гэдэг Монгол Улсын нэр хүнд ямар өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Ард иргэддээ баярлах хэрэгтэй.2016 оны долдугаар сарын сүүлийн долоо хоногт энэ уулзалтыг зохион байгуулцгаая хэмээн товлоод байна” хэмээсэн юм.
АСЕМ-ын уулзалтын хаалтын ажиллагааны дараагаар 10-р сарын 17-ндУнгар улсын Будапешт хотнооажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн. Хоёр тал өргөн хүрээний сэдвээр ярилцаж санал нэгдлээ. Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Унгар улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд “Унгар-Монголын бизнес форум”-д оролцож үг хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын ардчилалд шилжсэн зам, түүний сургамж” сэдэвт хүндэт зочны нийтийн лекцийг Төв Европын их сургуульд уншсан юм. Мөн тэрээр Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн Их сургуульд зочилж “Монгол Судлалын Төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. МУ-ын ерөнхийлөгч тус сургуулийн эрдэмтэн судлаачдад монгол судлалд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж талархлаа илэрхийлэн, Алтан гадас одонгоор шагнаж, МУ-ын Засгийн газраас олгож байгаа 15 мянган еврогийн тусламжийг гардуулан өглөө.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал маш шахуу хуваарьтай болж өндөрлөсөн чүр дүн сайтай айлчлал боллоо. 2016 онд 53 орныг эгнээндээ нэгтгэсэн АСЕМ-ийн уулзалтыг Монголд хийх эрхийг авсан нь манай улсыг олон улсад үнэлэх үнэлэмж нэмэгдүүлсэн томоохон үйл явдал боллоо. Үүгээрээ зөвхөн улстөрд гэлтгүй бусад салбарын хувьд ч олон улсын хаалгыг нээж өглөө. Мөн айлчлалын хүрээнд уулзсан төрийн тэргүүнүүд болон төлөөлөгчид манай улстай хамтран ажиллах хүсэлтүүдийг тавьсан юм. Энэ нь ерөнхийлөгчийн айлчлал богино хугацаанд өргөн хүрээг хамарсан олон ажлыг амжуулсан бүтээлч айлчлал болсныг илтгэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ