Ташкентийн тэмцээнд багаараа тэргүүллээ

Манай улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Казакстаны Астана хотод болсон Гран При тэмцээнийг өндөрлөсөн даруйдаа Узбекстан улсыг зорьсон юм. Нийт 10 эрэгтэй, 4 эмэгтэй жүдоч эх орноо төлөөлөн энэ удаагийн тэмцээнд оролцож, Рио 2016 олимпийн наадамд оролцох эрхийн оноогоо цуглуулж байгаа юм.

Манай улсын тамирчид 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтайгаар амжилттай оролцож. Багаараа тэргүүллээ.

МУГТ Д. Амартүвшин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн аваргын төлөө Узбекётаны тамирчин Урозбоевыг ялж, аваргын алтан медалийн эзэн болсон. Мөн энэ жинд өрсөлдсөн ОУХМ Г. Хэрлэн хүрэл медалийн эзэн боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жингийн Д. Алтансүх мөнгөн медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн ОУХМ А. Цолмон аваргын алтан медалийн төлөө Румынийн тамирчин Читу Андреатай хүч үзэж, торгуулийн оноогоор ялагдснаар мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-ийн жингээс Астанагийн Гран При тэмцээний алтан медальт тамирчин Г. Отгонцэцэг энэ удаад хүрэл медаль хүртсэн. Харин +100кг жингийн аваргаар Б. Тэмүүлэн шалгарсан бол 73кг-ын жинд аваргын алтан медалийг С.Ням-Очир хүртэж, мөнгөн медалийг Х.Цагаанбаатар хүртсэнамжилттай Ташкентийн Гран Приг өндөрлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ