Тоглолтын зохион байгуулагч амиа хорложээ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо k-pop урсгалын хамтлагуудын тоглолтын үеэр золгүй явдал болж 16 хүн амиа алдсан талаар манай сайт шуурхай мэдээлсэн юм. Тэгвэл ослын маргааш нь хэрэг явдалтай холбоотой амиа хорлосон нэгний цогцос олдсон байна. 37 настай эрэгтэй тоглолтын зохион байгуулагчдын нэг байсан бөгөөд оффисынхоо дээврээс үсэрч амиа хорлосон байсныг хамгаалалтын албаныхан олж цагдаа, эмнэлгийнхнийг дуудсан байна.
Амиа хорлосон эр фэйсбүүк хуудастаа "Хохирогчдын ар гэрийнхнээс уучлал хүсье. Намайг уучлаарай гэр бүлийнхэн минь" хэмээн бичиж орхижээ.
Сөүлийн өмнөд хэсэгт орших Сеоннам хэмээх газарт k-pop хамтлагийн тоглолтын үеэр агааржуулалтын системийн хайс доошоо нурснаар дээр нь сууж тоглолт үзэж байсан хүмүүс доош унасан билээ. Ослын улмаас 16 хүн амиа алдсан ба эмнэлэгт 11 хүнийн биеийн байдал хүнд байгаа аж. Амиа алдагсдын унасан өндөр буюу агааржуулалтын систем нь газраас доош 20 метрийн гүн байсан юм.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ