Шойгу: Пентагон яах гээд байна аа?

АНУ Оросын хилийн ойролцоо янз бүрийн ажиллагаа явуулах төлөвлөгөө боловсруулж байна гэж Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэлжээ. “Интерфакс” агентлаг ингэж мэдээлсэн байна.

“НАТО-гийн босгоны дэргэд” оросын “орчин үеийн, байлдах чадвар сайтай зэвсэгт хүчинтэй” тулгарахын тулд Америкийн арми бэлтгэл хийх хэрэгтэй гэжтус орны цэргийн байгууллагын тэргүүн Чак Хейгел мэдэгдсэн нь сэтгэл ноцтой түгшээж байна гэж Шойгу мэдэгджээ.

АНУ-ын батлан хамгаалахын сайд лхагва гаригт Америкийн армийн нийгэмлэгийн жил тутмын бага хурлын үеэр хэлэхдээ, америкийн цэргийнхэн “оросын орчин үеийн, байлдах чадвар сайтай армитай” тулгарахад хүрч магадгүй хэмээн мэдэгдсэн юм. Ингэхдээ тэр Оросыг “ревизионист улс” хэмээн нэрлэсэн байна.

Украины хэрэг явдалтай холбогдон Орос, НАТО-гийн харилцаа хөрж, улмаар хоёр талын зүгээс цэргийн ажиллагаагаа идэвхижүүлж байгаа юм. Тухайлбал, НАТО, түүний дотор АНУ Зүүн Европт цэргийн оролцоогоо хүчтэй болгож байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ