Төрийн албан хаагчид гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглоно
ОХУ-ын коммунист намаас сонгогдсон депутат Валерий Рашкин гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй байхыг төрийн албан хаагчид, түүнчлэн тэдний гэр бүлийнхэнд хориглосон хуулийн төслийг улсын думд оруулжээ.
Хэвлэлд мэдээлснээр, үүнийг зөрчвөл төрийн албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлөхийг санал болгож байна.
“Төрийн албан хаагч Швейцарт шилтгээн, Парист байртай байх ёсгүй. Эрх мэдэл нь дуртай зүйлээ хийж болно гэсэн үг биш, хувьдаа хөлжих хялбар зам биш, харин харин асар их хариуцлага хүлээж, өөрийгөө хязгаарлах явдал мөн гэдгийг ойлгон, төрийн албан хаагч, депутатууд болон сенатчид төрийн албанд орох ёстой” гэж тэр тэмдэглээд, наанадаж “Оросын гурван иргэн тутмын нэг нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур нөхцөлд аж төрж байгаа” үед иймэрхүү хязгаарлалт хэрэгтэй гэж хэлсэн байна.
Энэ нь ОХУ-ын коммунистнамын бүлгээс оруулж буй анхны ийм хуулийн төсөл биш юм.Түрүүнд нь тус намаас сонгогдсон депутат Владимир Федоткин, Олег Куликов нартөрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийнхнийг гадаадад эмчлүүлэхээр явахыг хориглосон баримт бичгийг парламентын доод танхимд оруулсан юм.
Гэвч энэ хоригт депутатыг хамруулах гэсэн саналыг зарим депутатын зүгээс эрс шүүмжилж, хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр аравдугаар сарын 10-нд буцаасан байна.
Одоо Оросын хууль тогтоомжийн дагуу, төрийн албан хаагчид, түүний дотор засгийн газрын гишүүд, депутат, сенатчдыг гадаадад данс, хадгаламжтай байхыг хориглосон юм. Хэрвээ мэдүүлсэн бол, үл хөдлөх хөрөнгө энэ хуульд хамрагддаггүй ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ