Реппер Жий: Үнэний төлөө амьдарч байна. Цаг нь болвол үхнэ дээ

Сүүлийн үед залуусын дунд хийсэн уран бүтээл, шударга зангаараа танигдаад байгаа реппер бол Жий. Тэрээр фэйсбүүк гэлтгүй твиттер, аск.фм зэрэг цахим ертөнцийг идэвхтэй ашиглаж, өөрийн сонсогчидтойгоо эргэх холбоо сайтай байдаг.

Түүний фэйсбүүк хуудас нь Монголын хамгийн их лаяктай оддын хуудсыг тэргүүлдэг. Харин саяхан түүний нэгэн сонсогч “ Та Р.Чойном, С.Зориг, О.Дашбалбар нар шиг үнэний төлөө амьдралаа золиосолж чадах уу” гэсэн асуултанд “Одоохондоо түүний төлөө амьдарч байна.

Цаг нь болвол үхнэ дээ” хэмээн хариулсан байна. Мөн тэрээр хүүхдийнхээ төлөө хамгийн сайн хийж чадах зүйл бол хүн болгох хэмээсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ